АНУ: Дүрвэгчдийн бодлогыг өргөтгөнө
Эль Салвадор, Гуатемал, Гондурас орноос зугатан, дүрвэж буй хүчирхийлэлд өртсөн олон мянган иргэдэд туслах дүрвэгчдийн хөтөлбөрийг өргөтгөхөөр болсон тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри лхагва гарагт мэдээлсэн юм.
Гэмт хэргийн уурхай болсон Төв Америкийн дээрх гурван орноос хүчирхийлэлд өртөж, бичиг баримтгүй АНУ-д нэвтэрсэн олон мянган иргэдийг албадан гаргаж буйг зогсоох талаар Обамагийн засаг захиргааг уриалсан Конгресс дахь Ардчилсан намын хөдөлгөөний дараа тус мэдэгдлийг хийсэн юм.
Өргөтгөсөн дүрвэгсдийн хөтөлбөр нь “дүрвэгч иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлэгчдийн олз болохгүйгээр, аюулгүй, хуулийн хүрээнд АНУ-д нэвтрэх” боломжийг олгоно гэж Керри өгүүлжээ.
Ерөнхийлөгч Обамагийн хэлснээр АНУ энэ оны 10-р сарын сүүлч гэхэд Латин Америкийн орнуудаас 3000 дүрвэгч авна гэдгээ хэлж байсан.
Тэрбээр мөн хэлэхдээ, дүрвэгсдийн хамгаалалт хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд НҮБ болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай хэлсэн юм.
Керри хүний эрхийн төлөө тэмцэгчид болон гэмт хэрэгт өртсөн иргэдийг тухайлан онцолжээ.
Дотоодын аюулгүй байдлын хэлтэс, Төв Америкаас 6000 иргэдийн өргөдөл хүлээн авсан ба насанд хүрээгүй дүрвэгчдийн тоо өссөөр байгааг хэлсэн байна.