Шинэхэн аавуудад 3 сарын ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоор болжээ
2016 оны 1 сарын 14
Швед улсад эхнэр нь амаржсан, хүүхэд үрчилж авсан тохиолдолд нөхөрт нь цалинтай чөлөө олгох хугацааг гурван сар болгож сунгасан байна. Хуулинд зааснаар шинэ төрсөн хүүхэд найман нас хүртэл эцэг эхчүүд нийт 480 хоног цалинтай чөлөө авах эрхтэй юм байна.
Харин эцэг эхчүүд цалинтай чөлөө аваагүй тохиолдолд хүүхдээ найман нас хүртэл ажлынхаа цагийг 25 хувиар бууруулж, бүтэн цалингаа авах эрхтэй байхаар хуулинд заажээ. Үүнээс гадна Шведийн Засгийн газар хүүхэд бүрт 16 нас хүртэл нь сар бүр 125 ам.долларын тэтгэлэг олгох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27791
0 эможи