Туркт 59 сэжигтнийг баривчилжээ

2016 оны 1 сарын 13

Туркийн Стамбул хотын түүхийн дурсгалт төвд болсон дэлбэрэлтийн үеэр 10 хүн амь алдаж 15 хүн шархадсаны дараа тус улсын засгийн газар таван хотод терроризмын эсрэг ажиллагаа явуулан нийт 59 хүнийг “лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн баривчилжээ.  Энэ халдлага ажиллагааг Анкара, Шанлыурф, Мерсин, Килис болон  Адан хотуудад нэгэн зэрэг явуулсан байна.  Нийслэл Анкарад гэхэд л 16 хүнийг саатуулснаас 15 нь Сирийн иргэд байсан байна. Бусад хотуудаас баривчилсан хүмүүсийн дунд туркийн иргэд ч байжээ. 
Энэ хүмүүс халдлага  хийж дэлбэлэхээр төрийн байгууллагуудын албан байруудад судалгаа хийж анхаарлаас хол сул байр байгаа эсхийг тандаж байсан гэж цагдаагийнхан мэдээллээ. 

Харин Стамбулд болсон дэлбэрэлтийн үеэр өөрийн нь найман иргэн амь алдсан гэж ХБНГУ-ын  Засгийн газар мэдээлж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27736
0 эможи
keyboard_arrow_up