Өмнөд Солонгос дахь Америк цэргүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив
2016 оны 1 сарын 11
Энэ сарын 6-нд Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан тухай мэдэгдэл гарсны дараа Өмнөд Солонгос дахь Америкийн цэргүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ хэмээн Yonhap агентлаг дамжууллаа.
Өмнөд Солонгосын Жанжин штабын генерал Ли Сун Жин болон тус улс дахь АНУ-ын цэргийн командлагч Кёртис Скапаротти нар өнөө өглөө хуралдаж ийнхүү шийдвэр гаргасан байна. Хойд Солонгосын зүгээс хийх аливаа өдөөн хатгалгад бэлэн байх ёстой гэж тэд үзэж байгаа юм.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын газар нутагт Америкийн 28 мянган цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27634
0 эможи