Германы аж үйлдвэрийн гарц 1.5 хувиар өсчээ

2016 оны 1 сарын 08

Германы аж үйлдвэрийн гарц 11 дүгээр сард 1.5 хувиар өсч, хоёр дахь сардаа өсөлтийн бүсэд хадгалагдлаа.

Ийнхүү шинжээчдийн таамгаас давсан сайн дүн үзүүлэхэд дотоодын эрэлт өндөр байсан нь голчлон нөлөөлснийг тус улсын Статитистикийн хорооноос мэдээлсэн байна. Европын хамгийн том эдийн засагт тооцогддог Герман улс экспорт ялангуяа БНХАУ-тай хийх худалдаанаас ихээхэн хамааралтай байдаг.

Харин өнгөрсөн оноос хойш эдийн засаг нь дотоодын хэрэглээнд шилжиж эхэлснийг үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт дахин баталж байна. Үүний зэрэгцээ Германы жижиглэн худалдааны борлуулалт 11 дүгээр сард 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Энэ нь өмнөх сард нь 0.1 хувиар агшсантай харьцуулахад сайн дүн болж байгаа юм. Ийнхүү жижиглэн худалдаа өсөхөд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өндөр байгааг дагаад хэрэглээний зарцуулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27557
0 эможи
keyboard_arrow_up