Умард Солонгост манангаас үүдэн салют буудах ёслолоо хойшлуулжээ
Хоёр оны заагт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод гэнэт их хэмжээний манан бууснаас үүдэн салют буудуулах ёслолыг хойшлуулсан байна. Тус хотын иргэд салют буудуулахыг үзэхээр хүсэн хүлээж байсан ч, 31-ний орой 18 цагийн орчимд өтгөн манан хотыг бүрхжээ. Хотын зарим хэсэгт үзэгдэх орчин 30 метрээс бага болж, хязгаарлагдсан байна. Иймээс салют буудуулах ёслон нэг хоногоор хойшлуулж, өчигдөр орон нутгийн цагаар 21 цагт зохион байгуулсан байна.
Тус улсын төрийн мэдлийн төв телевиз энэ ёслолыг орон даяар шууд дамжуулжээ. Умард Солонгост шинэ оны баяр гурван хоног үргэлжилдэг. Манан будангаас үүдэлтэйгээр салют буудуулах ёслол нь хойшлогдсон ч, тус улсын ард иргэд цана чаргаар гулгах, бүжиглэж цэнгэх зэргээр шинэ оноо баяр хөөр дүүрэн угтаж авчээ. Умард Солонгос Японы колоничлолоос чөлөөлөгдсөний дурсгалд зориулан өнгөрсөн онд цагаа 30 минутаар ухраасан юм. Иймээс тус улсад 2016 он өмнөх жилүүдийнхээс 30 минутаар хожимдож айлчилжээ.