Токиогийн зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэнг 1.3 тэрбум доллараар босгоно

2015 оны 12 сарын 31

Японы Засгийн газар 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг бүтээн босгох ажлыг хэрхэн санхүүжүүлэх тухай төлөвлөгөөг парламентдаа өргөн барих гэж байна. Өмнө нь сонгон шалгаруулсан Цэнгэлдэх хүрээлэнгийн загвар өртөг өндөртэй, дээрээс нь үзэмжийн хувьд шүүмжлэл хүлээсэн учраас өнгөрсөн долоо хоногт дахин шинэ загвар сонгосон юм.

Японы Таисей корпораци болон алдарт архитекторч Кенго Кумагийн санал болгосон олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн энэ удаагийн загварыг 1.3 тэрбум америк доллараар бүтээн босгохоор төлөвлөж байна. Барилгын болон бусад холбогдох зардал багтсан тус хөрөнгийн тал хувийг Японы Засгийн газар, 4-ний нэгийг Токио хотын захиргаанаас гаргахаар төлөвлөж байна. Харин үлдсэн хөрөнгийг спортын хонжворт сугалаа борлуулсан ашгаас бүрдүүлэхээр болжээ.

Японы Засгийн газар 2020 оны Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн байгуулах төлөвлөгөөг ирэх онд эхлэх парламентын байнгын чуулганаараа батлуулан, яаралтай хэрэгжүүлж эхлэхийг зорьж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27326
0 эможи
keyboard_arrow_up