Филиппиний оюутнууд Хятадыг эсэргүүцэв

2015 оны 12 сарын 30

Өмнөд Хятадын тэнгист Хятад улс хиймэл арал байгуулж байгааг эсэргүүцсэн Филиппиний 50-иад оюутан тус улсын захиргаанд байдаг маргаантай аралд очжээ. Эдгээр оюутан Филиппиний эдийн засгийн тусгай бүсийг аажмаар эзлэн авч байгаа Хятадын эсрэг байр сууриа илэрхийлэхийн тулд арал дээр очсон гэж тайлбарласан байна.

Зүүн өмнөд Азийн олон орон, тэдгээрийн дунд Хятад, Бруней, Малайз, Филиппин, Тайван, Вьетнам газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгис нь газрын тос, байгалийн хийн арвин нөөц баялагтайгаас гадна жил бүр 5 их наяд америк долларын бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн хөлөг онгоцууд тус бүс нутгаар дайран өнгөрдөг. Хятад улс энэ бүс нутгийн ихэнх хэсгийг өөрийн эзэмшлийнх гэж марган, улмаар Зүүн Хятадын тэнгист хиймэл арал байгуулж байгаа.

Энэ бүсийн маргаантай Спратли бүлэг арлын нэгд Филиппин оюутнууд очсон явдлыг Хятадын Гадаад хэргийн яам эрс шүүмжиллээ. Хятад улс Спратлигийн бүлэг аралд халдашгүй бүрэн эрхтэй гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч онцлоод Филиппиний тал арал дээрх бүх бие бүрэлдэхүүн, баазаа эргүүлэн татахыг шаардсан байна. Филиппиний Засгийн газар Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Гаага дахь олон улсын арбитрын шүүхэд Хятадын эсрэг зарга үүсгээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27302
0 эможи
keyboard_arrow_up