Сирид хулгайлагдсан Япон сэтгүүлчийн талаар мэдээлэл цуглуулж байна

2015 оны 12 сарын 24

Сирид “Жебхат ан-нусра” бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутагт энэ оны долдугаар сард хулгайлагдсан Японы сэтгүүлч Зюмпэй Ясудагийн талаар мэдээлэл цуглуулах бүхий л боломжийг Японы Засгийн газар ашиглаж байгаа аж.

"Япон улсын хувьд иргэдийнх нь аюулгүй байдал нэн чухал үүрэгтэй. Иймээс алан хядагчдын барьцаанд байгаа Япон сэтгүүлчийн талаарх бүхий л мэдээллийг олж авахаар хичээж байна” гэж Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида хэллээ.

Үүнээс долоо хоногийн өмнө "Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллагын албан ёсны хуудсанд Японы сэтгүүлч Зюмпэй Ясуда Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод буй "Жебхат ан-нусра" бүлэглэлийн барьцаанд байгаа гэсэн мэдээлэл гарсан юм.

Хэв даврагчид мөнгө нэхсэн бөгөөд хэрэв тэдний шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сэтгүүлчийг ална эсвэл өөр нэгэн алан хядах бүлэглэл руу худалдаална хэмээн сүрдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27205
0 эможи
keyboard_arrow_up