Нарендра Моди ОХУ-аас зэвсэг худалдаж авах асуудлыг хэлэлцэнэ

2015 оны 12 сарын 24

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй оройн зоог барьж, хоёр орны ирээдүйн харилцааг зөвлөлдлөө.

Жил бүрийн ОХУ-Энэтхэгийн чуулганыг тохиолдуулсан хоёр хоногийн айлчлалын хүрээнд Нарендра Моди томоохон бизнес эрхлэгчидтэй уулзах товтой байгаа юм. Энэ удаагийн айлчлалаар цөмийн эрчим хүч, батлан хамгаалахын хамтын ажиллагаа, ялангуяа ОХУ-аас зэвсэг худалдаж авах асуудлаар голлон хэлэлцэх юм.

Мөн газрын тос, нүүрсний нийлүүлэлтийн асуудлаар зөвлөлдөж, нийт 7 тэрбум шахам ам.долларын хэлэлцээр байгуулах хүлээлттэй байна. Тухайлбал ОХУ-ын зэвсэг, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Kamov” компани Энэтхэгийн түнштэй хамтарч “Ka-226T” нисдэг тэрэг үйлдвэрлэх нэг тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулах төлөвтэй байгаа юм.

Мөн Энэтхэгийн тал ОХУ-аас цөмийн хөдөлгүүрт байлдааны шумбагч, шинэ гурван усан онгоц худалдаж авах тохиролцоонд хүрэх хүлээлттэй байна. Айлчлалын өмнөхөн Энэтхэгийн зэвсэгт хүчин ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем “S-400”-ийг худалдаж авах 4.5 тэрбум орчим ам.долларын гэрээг баталгаажуулсан юм.

Энэтхэгийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр зэвсэгт хүчний хэрэгслээ сайжруулах ажилд нийт 150 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27204
0 эможи
keyboard_arrow_up