Тоглоомонд донтоод эхнэртээ хаягдсан залуу Bethesda-г шүүхэд өгчээ
Өнгөрсөн долоо хоногт Сибирийн Красноярск хотын иргэн Bethesda тоглоом үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ. Залуу шүүхэд гаргасан гомдолдоо Fallout 4 тоглоомын донтуулах нөлөөнөөс болж ажлаасаа халагдсан төдийгүй эхнэр нь хаяж явсан гэсэн байна.
Арван нэгдүгээр сард худалдаанд гарсан Fallout 4 тоглоом сонирхогчдын дунд тун сайн үнэлгээтэй байгаа бөгөөд Красноярск хотын иргэн энэ тоглоомыг гурван долоо хоног тасралтгүй тогложээ.
Дэлхий даяар компьютер тоглоомын донтолт газар авч, том асуудал болсон энэ үед Bethesda өөрсдийн бүтээлийнхээ төлөө ийнхүү шүүхэд дуудагдахаар болж байна.
Үүнээс гадна хэд хэдэн хэрэглэгчид Bethesda-ийн эсрэг зарга мэдүүлсэн бөгөөд шалтгаан нь компани хэтэрхий цөөн тооны цуглуулгын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнтэй холбоотой.
Fallout 4 Тоглоомын хэсгээс
Тоглоомонд гардаг зарим нэг зүйлсийг бодитоор үйлдвэрлэн борлуулсан бөгөөд АНУ-ын Невада мужид тун ховорт тооцогдох ундааны бөглөөнөөс болж нэг залууг дээрэмдсэн хэрэг хүртэл гарсан байна.
Үүгээр зогсохгүй Fallout тоглоомын шүтэн бишрэгчид дэлгүүр дээрэмдэх, цөөн тоогоор үйлдвэрлэсэн зурагтай богинон ханцуйтай цамц булаах зэрэг хачирхалтай үйлдлүүдийг гаргасаар байгаа аж.