Николас Кейж Монголоос хулгайлсан үлэг гүрвэлийн гавлын ясыг буцааж өгнө

2015 оны 12 сарын 22

Холливудын алдарт жүжигчин Николас Кейж Монголын говиос хууль бусаар авсан ховорт тооцогдох үлэг гүрвэлийн гавлын ясыг буцааж өгөхөөр болжээ. Тэрээр найман жилийн өмнө үлэг гүрвэлийн гавлын ясыг Беверли Хиллс дэх галарейгээс 276,000 ам. доллароор худалдан авч байсан аж.

Тринзавр Батаарын хувьд 70 сая жилийн өмнө амьдарч байсан, чулуужсан ясных нь үлдэгдэл зөвхөн Монголын говиос олддог ховор амьтан юм

Өнгөрсөн долоо хоногт Прийт Бхарара өмгөөлөгчийн албанаас Тринозавр Батаарын гавлын ясыг хууль бусаар авсан гээд иргэний зарга үүсгэжээ. Хэдийгээр иргэний заргад Кейжийг жинхэнэ эзэмшигч гэж онцлон дурдаагүй боловч жүжигчний хэвлэлийн төлөөлөгч 2007 оны гуравдугаар сард худалдан авсан гавлын яс мөн болохыг баталсан юм байна.

Түүнчлэн Николас Кейжийг энэ хэрэгтэй холбогдуулан буруутгаагүй бөгөөд тэрээр сайн дураараа Монголын засгийн газарт буцаан өгөх шийдвэр гаргажээ.

Анх 2014 оны долдугаар сард АНУ-ын эрх баригчид энэ асуудлаар Кейжтэй холбогдож, гавлын ясыг хулгайлсан байж болзошгүй талаар мэдэгдсэн аж.

Ингээд гавлын ясыг Монгол улсын хилээр хууль бусаар гарган авсан болохыг тогтоож, жүжигчин ч буцааж өгөхийг зөвшөөрсөн нь энэ юм. Сонирхуулахад гавлын ясыг анх дуудлага худалдаагаар зарах үед Николас Кейж жүжигчин Леонардо ДиКаприогоос илүү үнэ хэлснээр эзэмшигч нь болж байжээ.

Гэхдээ одоогоор Кейжийн худалдан авсан гавлын яс нь 2012 оны арван хоёрдугаар сард Тринозавр Батаарын араг ясыг Монголын говиос хулгайлсан хэргээр гурван сар шоронд суусан Эрик Прокопитой холбоотой эсэхийг тодруулаагүй байгаа юм байна.

Гэм буруутай нь тогтоогдсон Прокопи эрх баригчдад дахин 17 чулуужсан ясны байршлыг зааж өгч байжээ. Тринзавр Батаар нь 70 сая жилийн өмнө амьдарч байсан, чулуужсан ясных нь үлдэгдэл зөвхөн Монголын говиос олддог ховор амьтан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27140
0 эможи
keyboard_arrow_up