Дэлхийн мисс Испаниас тодров

2015 оны 12 сарын 20

114 орны бүсгүйчүүд оюун ухаан гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн “Дэлхийн мисс-2015” тэмцээн Хятадын Саньяа хотноо өчигдөр /XII.19/ титмийн эзнийг шалгарууллаа. Тэмцээнд Испанийн мисс Мирея Лалагуна Ройо тэргүүлж “Дэлхийн мисс” алдрыг хүртсэн юм. Мирея Лалагуна Ройо загвар өмсөгч мэргэжилтэй 23 настай юм. “Дэлхийн мисс” тэмцээний дэд байранд Оросын гоо бүсгүй 22 настай София Никитчук шалгарсан байна. Харин гуравдугаарт Индонезийн мисс 23 настай Мариа Харфанти тодорчээ. Эхний 10-н байрт Ямайк, Ливан, Франц, Филиппин, Австрали, Вьетнам, Гайана, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүд багтсан аж.

Өмнөх 2014 оны Дэлхийн миссийн титмийн эзнээр Өмнөд Африкийн гоо бүсгүй 23 настай Ролене Страусс тодорч байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: E ONLINE

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27078
0 эможи
keyboard_arrow_up