Ерөнхий сайдаа алгадав
Испанийн ерөнхий сайд Мариано Рахой сонгуулийн сурталчилгаагаар Понтеведра хотын гудамжинд хүмүүстэй уулзалт хийж явахад нь 17 настай залуу түүнийг алгаджээ. Ерөнхий сайдтай зургаа хамт авахуулахыг залуу гуйсныхаа дараа түүнийг алгадсан байна. Цугларсан олны зарим нь тэр үйлдлийг “браво, браво” гэж хашгиран угтлаа. Үүний дараа өнөөх залуу ерөнхий сайдын хагарсан нүдний шилийг газарт шидээд хамгаалалтын албаны нэг даргыг нь бас алгаджээ.
Хамгаалагч нар тэр залууг барьсан байна. Яагаад ерөнхий сайдын “биед” халдсан хэргийн учир шалтгааныг тодруулж байгаа гэнэ.
Ерөнхий сайд “Яагаад ийм юм болов оо?” гэсэн асуултаар олонд хандаж байлаа. Жаран настай улстөрчийг дагалдан явсан хүмүүс хэргийг үл анзаарсан дүр гарган тэд гудамжны уулзалтаа үргэлжлүүлж явав. Нүдний шилгүй ерөнхий сайд хэсэг хугацааны дараа өөр хотод цуглаанд оролцохоор явжээ.
Понтеведра хот нь Мариано Рахойн төрлөх хот юм. Тэрээр Сантьяго-де-Компостелло хотод төрсний дараа хүүхэд насаа энэ хотод өнгөрөөжээ. Ирээдүйн ерөнхий сайдын эцэг хотын шүүхийн дарга байлаа. Эндээ Рахой улс төрийн замаа эхлэн депутатаар сонгогдож байжээ.