Арева компанийг авилгалын хэрэгт буруутгав
Авилгын эсрэг тэмцэгч хуульчдын Шерпа ТББ-аас Францын төрийн эзэмшлийн "Арева" компанийг Өмнөд Африк, Намиб болон Төв Африкийн орнуудад уурхай ашиглах гэрээ байгуулахдаа авилга өгсөн хэмээн буруутгажээ.
Энэ нь Арева компани 2007 онд Африк дахь ураны гурван уурхайг нийт 1,8 тэрбум еврогоор худалдаж авсантай холбоотой аж.
Шерпа байгууллагаас дээд тал нь 600-800 сая еврогоор үнэлэгдэх естой уурхайнуудыг гурав дахин өсгөсөн үнээр худалдаж авсан гэж үзэж байгаа гэнэ. Худалдаж авсны дараа нөгөө уурхайнууд нь ашиглах боломжгүй нь тодорхой болж, Арева 1.8 тэрбум еврог алдангид тооцсон байдаг.
Санхүүгийн маш сэжигтэй гүйлгээнууд хийгдэж байхад хяналтын болоод аудитын зөвлөл үүнийг анзаараагүй өнгөрүүлсэн нь гайхалтай гэж Шерпа ТББ-ынхан байр сууриа илэрхийлжээ.
Арева компанийн 86 хувийг Францын төр эзэмшдэг юм. Өнгөрсөн жил Францын эдийн засгийн хэрэг хариуцсан прокурорын шийдвэрээр тус компанийн оффисын байр болоод хуучин захирлуудынх нь гэр оронд нэгжлэг хийжээ. Түүнчлэн Өмнөд Африкийн улсад АЦС барих тендерт оролцохдоо Арева авилга өгсөн байж болзошгүй гэсэн асуудал сөхөгдөж эхлэв.
Эх сурвалж: http://mobile.english.rfi.fr/