Гаванад “Найрсаг, зочломтгой Монгол орон” үзэсгэлэн нээгджээ

2015 оны 12 сарын 08

Энэ сарын 7-ны өдөр Кубын нийслэл Гавана хотын Азийн соёлын төвд “Найрсаг, зочломтгой Монгол орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан энэхүү фото үзэсгэлэнг Гавана дахь Монголын ЭСЯ, Кубын Улс түмнүүдтэй найрамдлаар харилцах нийгэмлэг, Азийн соёлын төв хамтран зохион байгуулж буй юм байна.

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо 1967 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээжээ. Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхижүүлэхээр хоёр тал 2001 онд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26868
0 эможи
keyboard_arrow_up