Туркийн ерөнхийлөгч лалын дайчдаас газрын тос худалдан авдаг байжээ

2015 оны 12 сарын 04

Туркын Ерөнхийлөгч Таийп Эрдоган Сирийн га­­­зар нутагт байрлах лалын дайчдаас газрын тос худалдан авдаг байсан талаар ноцтой баримтууд ОХУ-ын зүгээс олон нийтэд дэлгэлээ. Энэ нь Ерөнхийлөгч огцрох хэмжээний шалтгаан болно гэдгийг хэвлэлүүд онцолжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэд сайд Анатоли Антонов олон нийтэд хандан Туркийн Ерөнхийлөгчийн ойрын гэр бүлийн гишүүний данс лалын дайчдын газрын тосны наймаатай холбоотой баримт нотолгоо байгаа хэмээн мэдэгдсэн. 

Таийп Эрдоган өөрийн гэр бүлийн хамаатнаар дамжуулан лалын дайчдаас газрын тос худалдан авч байсныг Туркын иргэд маш их шүүмжлэлтэй хүлээн авч, түүнийг огцруулах  асуулга өрнүүлж эхэлсэн гэдгийг барууны хэвлэлүүд мэдээллээ. Ирак болон Сирийн газар нутгаас хямд үнээр газрын тос Турк худалдан авч байсан нь нэгэнт тогтоогдсон ч энэ талаар ямар тайлбар хийхийг хүлээх хэрэгтэй гэдгийг ОХУ-ын тал мэдэгдэж байгаа юм. Сүүлийн гурван жил нийт зургаан сая ам.доллар бүхий үнийн дүнг лалын дайчдын сүлжээтэй дансанд хийсэн болохыг тагнуулынхан олжээ. Энэ хэрэгт Турк улс биш Туркийн Ерөнхийлөгчийн нэр хүнд холбоотой гэдгийг албаныхан мэдэгдэж эх сурвалжууд онцоллоо. Таийп энэ талаар одоог хүртэл ямар нэг татгалзсан хариу тайлбар хийгээгүй байгаа нь газрын тос худалдаж авдаг байсан нь үнэний ортой бололтой. 

ОХУ-ын зүгээс лалын дайчдын газрын тос тээвэрлэж явсан машинуудыг сөнөөсөөр байгааг ихэд дургуйцсэн Туркийн Ерөнхийлөгч “СУ-24” онгоцыг сөнөөсөн гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, Таийп Эрдоганы мөнгийг ОХУ-ын байлдагч сөнөөгч онгоцууд устгасаар байгаад тэрээр уурласан бололтой. Энэ нөхцөл байдал, хууль бус газрын тосны наймааны үйл явдлыг дэлхий нийт мэдэх ёстой, үүнийг таслан зогсоохын тулд нэгдмэл байр суурьтай байх ёстой гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь мэдэгдэж байсан удаатай. АНУ-ын зүгээс лалын дайчдын эсрэг ОХУ-тай хамтрахад бэлэн гэсэн мэдээлэл өгсөөр байна. 
Туркийн Ерөнхийлөгч ийнхүү хүнд байдалд орлоо. Террористуудаас газрын тос худалдаж авч байгаа үйл явдлыг АПЕК-ийн ч, гишүүн орнууд юу гэж бодож байгааг сонсох хүсэлтэй буйгаа ОХУ мэдэгдсэн юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26781
0 эможи
keyboard_arrow_up