Путиныг "Дэлхийн хэмжээнд сэтгэгч"ээр нэрлэжээ
2015 оны 12 сарын 03
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Foreign Policy” сэтгүүлээс “Дэлхийн хэмжээнд сэтгэгч"-ээр нэрлэсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. ОХУ-ын удирдагч долоо дахь жилдээ тодруулсан “Дэлхийн тэргүүлэх 100 сэтгэгч”-ийн жагсаалтын “шийдвэр гаргагчид” ангилалд багтсан байна.
“Foreign Policy” сэтгүүлээс В.Путиныг жагсаалтад оруулсан шалтгаанаа ОХУ-ын Агаар-сансрын хүчний Сирид явуулж эхэлсэн ажиллагаатай болон Оросын Ерөнхийлөгчийн нэр хүнд дахин өсч эхэлсэнтэй холбон тайлбарлажээ. ОХУ-ын тэргүүний хамт энэ ангилалд Германы Канцлер, Маврик улсын Ерөнхийлөгч, Бангладешийн Ерөнхий сайд болон Грекийн Сангийн сайд асан нарын дөрвөн эмэгтэй орсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26771
0 эможи