Истамбулд тэсрэх бөмбөг дэлбэрч таван хүн гэмтжээ

2015 оны 12 сарын 02

Туркийн Истамбул хотын Байрампаша метроны буудлын ойролцоох гүүрэн гарц дээр гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрснээс таван хүн гэмтсэн байна. Түүнчлэн халдлагын улмаас нэг хүн амь үрэгдсэн тухай Туркийн хэвлэлд мэдээлжээ.  Халдлагын дараа зарим галт тэрэгний үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлыг чангатгасан байна.

 

Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Туркийн нийслэл Анкарад хоёр амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 100 гаруй хүн амь үрэгдсэн юм. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард Сирийн хилийн ойролцоох Туркийн жижиг хотод амиа золиослох халдлага гарч 33 хүн амь үрэгдсэн байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26744
0 эможи
keyboard_arrow_up