Обама ОХУ-тай үүссэн хурцадмал байдлыг намжаахыг Туркийг уриалав

2015 оны 12 сарын 02

АНУ-ын ерөнхийлөгч Обама Турк улсыг ОХУ-тай үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахыг уриаллаа.

 

Тэрбээр Парист болж буй уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцэх дээд хэмжээний чуулга уулзалтын хоёр дахь өдөр Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдогантай уулзаж, Оросын асуудал хийгээд НАТО-ийн гишүүн орны хувьд Турк улсын аюулгүй байдалд дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн байна.

“Өөрийн улсын аюулгүй байдлыг хамгаалж, Оросын онгоцыг сөнөөсөн Туркийн эрхийг манай улс дэмжиж байгаа гээд, хоёр улсын хооронд  үүсээд байгаа хурцадмал байдлыг хэрхэн намжааж, улс төрийн аргаар шийдэх арга замын талаар хэлэлцсэн” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Туркын агаарийн зайг нэвтэрсэн гэх шалтгаанаар Путин Оросын онгоцыг сөнөөсөн Турк улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Оросын жуулчдыг Турк руу зорчихгүй байхыг анхааруулсан юм.

Туркийн зүгээс ОХУ-тай үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцахыг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа боловч Путин уг саналд татгалзсан юм.

Туркийн Эрдоган Обаматай уулзсаны дараагаар үүсээд байгаа нөхцөл байдал Турк, ОХУ хоёр орны хувьд аль алинд нь хохирол учруулж байгааг хэлсэн байна.

Мягмар гарагт Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу хэлэхдээ: Турк, ОХУ-ын хооронд үүссэн будлианаас урьдчилан сэргийлэх улс хоорондын харилцаа холбооны сувгийг нээх шаардлагатай байгаа гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26741
0 эможи
keyboard_arrow_up