“Хар баасан гаригт” америкчууд 10 тэрбум ам.доллар зарцуулжээ
Хамгийн их хямдрал зарлагдсан өдөр буюу “хар баасан гаригт” америкчууд 10.4 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. Гэхдээ энэ тооцоонд онлайн худалдааны дүн ороогүй аж. Энэ жил дэлгүүрүүдийн орлого 10 хувиар буурсныг мэргэжилтнүүд онцлов. Өнгөрсөн жил 11 тэрбум ам.долларын худалдан авалт гүйцэтгэж байжээ.
Хотын худалдааны сүлжээгээр орж бараа авснаас, америкчууд интернетээр худалдан авахыг илүүд үзэх болсонтой холбон ашиг орлого буурсныг мэргэжилтнүүд онцоллоо. Өнгөрсөн жилтэй харьцуулахад орлого 14.3 хувиар нэмэгдэж 2.7 тэрбумд хүрсэн гэнэ.
Зул сарын баярын өмнөх хямдрал АНУ-д баасан гаригт уламжлал ёсоор эхэлдэг юм. Хамгийн доод үнээр барааг худалдан авахын тулд дэлгүүр нээгдэхээс хэдэн цагийн өмнө урт дараалал үүсдэг байна. Энэ үеэр хүмүүс хоорондоо зодолдох нь байнга гардаг зүйл бөгөөд зарим тохиолдолд цагдаа оролцоход хүрдэг аж.