Хэрэв Шенген задарвал юу болох вэ?

2015 оны 12 сарын 02

Хэрэв Шенгений гэрээ нь дүрвэгсдийн хямрал болон Европын аюулгүй байдлын хүчинд дарагдан нурвал, улс орнуудын хооронд хилийн хяналтыг үгүй болгосон дэлхийн томоохон туршилт анх эхэлж байсан шигээ хилийн замуудад урт дугаарлалт дуусах юм.     

 

30 жилийн өмнө Франц-Германы хил дээр ачааны машинуудын жолооч нарын эсэргүүцэл л Парис, Берлин хоёрын хилийн хяналтыг сулруулахад хүргэж байв. Энэ нь Европт улс орнуудын хилээр чөлөөтэй нэвтрэх Шенгений бүсийг байгуулахад түлхэц болсон юм.

 

Өнөөдөр хил дээр цугларсан дүрвэгсдийн урсгал мөн олон орнууд түр хугацаагаар хилээ хаах болсон зэрэг нь 26 улс орны холбоо  мөхөж болох тухай бодит гэрч болж байна. Тийм шинэ журам дүрмийн үр дагаврыг үнэлэхгүй байх аргагүй. Нээлттэй замуудын салаалсан сүлжээ  бүхий Шенгений бүс нь 20 жилийн турш бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй зөөх, хүмүүсийг чөлөөтэй аялах боломжоор хангаж иржээ. Эрх чөлөө бол Европын холбооны үндсэн үнэт зүйлийн нэг бөгөөд чөлөөтэй шилжин явах нь тэр зарчмын гол хөдөлгүүр юм.

 

Одоо тэр эрх чөлөөнд нь хил даван орж ирсэн Ойрхи Дорнод, Хойд Африкийн бараг нэг сая дүрвэгсэд занал учруулж эхэллээ. Дүрвэгсдийн энэ их урсгал нь Европын орнуудыг сандралд оруулж, тэднийг хил хязгаараа хяналттай болгон тогтооход хүргэж байна.



Үүний хажуугаар, Парист үйлдсэн аймшигт халдлагад оролцсон гурван жихад дайчин дүрвэгсдийн урсгалаар халхавчлан тийшээ орж очсон байна. Тэр нь Шенгений бүсэд багтаж байгаа орнууд аюулгүй байдлын талдаа эмзэг гэсэн шинжээчдийн дүгнэлтүүдийг муу талаас нь баталж байгаа юм. Амиа золиослогч этгээд хилээр алхангуут л Шенгений бүсээр чөлөөтэй шилжин явах боломжтой байгаа юм.



Дүрвэгсдийг байршуулах квотоос тэдний урсгалыг бууруулахад нь Туркаас тусламж гуйн мөнгө хөрөнгө санал болгох зэргээр Шенгений бүсийг бэхжүүлэхээр Брюссель оролдож байна. Тэр нь бүтэлгүйтвэл юу болох вэ?

 

Саяхан нэг өгүүлэлдээ Financial Times сонин Шенгений гэрээ сүйрвэл Европт ямар үйл явдал өрнөх тухай гол дөрвөн хувилбарыг гаргажээ.

 

1. Грекийг хасах

 

Грек нь Шенгений бүсийн хамгийн эмзэг “Ахиллын өсгий” юм.  Дүрвэгсдийн урсгалын ихэнх нь  Грекээр дамжин Европт нэвтэрч байна. Грек энэ урсгалын эсрэг зогсож чадахгүй байгаа. Хөрш  Туркаас нь Грекийн зүүн арлуудад ирж буй дүрвэгсдийн урсгалтай ямар ч орон тэмцэх нь ойлгомжтой.  Гэтэл  хилийн хяналтаа тогтоож чадахгүй байгаа Грек нь  дүрвэгсдийн хувь заяаны төлөө хариуцагч болж буй улс орнуудын зарчмыг дооглон шоглосон хэрэг болж байна.

Үүний оронд Грек нь дүрвэгсдийг цааш бусад орнууд руу илгээн Шенгений бүсээр чөлөөтэй аялах  боломжийг өгч байна. Европын зарим төлөөлөгчид Грекийн ийм үйлдэл нь  Шенгений бүсийг нураах гол шалтгааны нэг гэж хэлэх болсон.

Шенгений хилийн тухай ёс зүйн журамд  хилийн хяналтыг “системтэйгээр зөрчиж” буй орныг  холбооны гишүүнээс хасах тухай заасан байгаа. Энэ заалт нь Европын албан тушаалтнуудад Грекийг гишүүнээс хасах боломжийн тухай байнга санагдуулах болжээ. Гэтэл тэр нь Грекийн хувьд ямар ч утга учиргүй. Яагаад гэвэл Грек Шенгений бүстэй хуурай замаар хиллэдэггүй юм. Тийм учраас энэ  орон байдлыг засч, дүрвэгсдийн урсгалыг багасгана гэсэн найдлагыг өгөхгүй.  Гэсэн ч түүнийг гишүүнээс хасах  гэсэн сүрдүүлэг нь Грекийг Европын Frontex  агентлагт хандан тусламж  авч ажиллуулах цорын ганц арга зам мөн гэх тушаалтнууд олон байна.

 

 

2. Аажмаар хилээ тогтоон сэргээх

 

Шенгений бүсийн бүх нутаг дэвсгэрт хилийн ханыг босгох ажил өрнөж байгаа. Хил дээрээ хана босголоо гэж Унгарын ерөнхий сайд Виктор Урбаныг хэдхэн сарын өмнө байдгаараа л муулж байлаа. Гэтэл одоо тэр практик нь энд тэндгүй тархан хэрэгжих болж байна.

 

Словени, Хорватын хилийн дагуу өргөст утас татаж, Австри нь Словенийн хилийн дагуу мөн л өргөст утастай ханаа босгож байна. Түүнийг дагаад Европын Холбооны гишүүн биш Балканы орнууд хилээ бэхжүүлсээр. Хил бүрэн хаагдаагүй, гэхдээ зарим орнууд тэр хувилбарыг хэрэглэх талаар сонирхох болжээ.

 

Шенгенийн  бүс доторх Герман, Швед, Австри, Франц зэрэг орнууд Европын Холбооны зөвшөөрөлтэйгээр хил дээрээ хязгаарлалт тогтоох болсон. Парист хийгдсэн цуврал халдлага нь эдгээр хязгаарлалтыг бэхжүүлэх өдөөлт нь боллоо. Европын холбоо нь дээрх хязгаарлалтыг онцгой, түр хугацааных гэсэн байна. Гэтэл олон орнууд түүнийг эргүүлээд хураах нь ээдрээтэй, урт хугацааны  үйлдэл болно гэж үзэж буй.

 

3. Дүрвэгсдийн олон тооны лагериуд

 

Хаалт, хязгаарлалт босохын зэрэгцээ, дүрвэгсдийг байрлуулах шаардлага гарч ирлээ.  Шенгений бүс дотор Германы Пассау, Австрийн Шпильфилд зэрэг эртний  хотууд эцсийн дүнд “транзитын бүс”, “дүрвэгсдийг хүлээн авах төв” болох бололтой. Европын орнуудын хил дээр дүрвэгсдийн лагериуд  бий болж эхэлнэ.



Тийм төвүүд Грек, Итали зэрэг дүрвэгсдийг хүлээн авч байгаа улс орнуудад л байх ёстой гэх хүмүүс ч олон бий. Эсвэл Балканы замын дагуу Хорватад байгуулагдах ёстой гэж байгаа юм.Ер нь хаана ч тийм лагериуд гарч ирлээ гэхэд дүрвэгсдийг дотор нь барьж байх хүчин, өргөст төмөр утас хэрэгтэй болно. Энэ нь Европын үнэт зүйлд харшилна. “Тэр нь аймшигтай ч бид яах болж байна вэ” гэх дуу сүүлийн үед гарч байна.  Эсэргүүцлийн нэг ажиллагааг өөрийгөө дүрвэгч гэж үзэлгүй амаа оёсон хүн саяхан гаргасан нь сүүлийнх болохгүй нь  ойлгомжтой.  Гэхдээ тийм лагериуд нь өвчин, хорхой шавьжийн үүр уурхай болно гэж ярих хүмүүс ч нэлээдгүй болжээ.

 

4. Шенгений бүсийн сүйрэл

 

Хэрэв Грек нь Шенгений эмзэг хэсэг нь бол Герман задралыг нь барих хүч болох магадлалтай. Канцлер Ангела Меркель хил хаах санааг эсэргүүцсэн юм. Мөн тэрээр дүрвэгсдийн эсрэг хилчид хүч хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэсэн. Гэвч канцлерт шахалт дарамт нэмэгдсээр байна. Тус оронд террорыг Германд оруулахгүй гээд хилээ хаах талынхны эсэргүүцэл нэмэгдсээр байгаа юм. Ер нь хилийн хяналтыг тогтоох нь зарлага ихтэй. Дэд бүтэц, багаж төхөөрөмж, мэргэжлийн хүчин гээд л хомсдол их байна.



Тийм учраас хилийн хяналтыг тогтооход хилийн хяналт үгүй бага бүсүүдийг бий болгож болох юм. Энэ нь цаашид итгэл байхгүй болж байгаа гэсэн үг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26727
0 эможи
keyboard_arrow_up