АНУ-д 14 хүн осгожээ
АНУ-ын төвийн нутгийн Оклахома, Техас, Канзас мужуудад мөндөр орж, хүйтэрснээс 14 хүн амиа алдсан талаар “Associated Press” агентлаг уламжлав. Нэг эмэгтэй сураггүй алга болж, аврагчид хайж эхэлжээ. Голуудын усны түвшин дөрвөн метр өргөгдөн эргээсээ хальж, замууд дээр мөсөн бүрхүүл тогтсоноос авто осол олонтаа гарч, цахилгаан дамжуулах шугам гэмтэн Оклахама мужид 60 мянган гэр бүл гэрэл цахилгаангүй болжээ.
Техас мужид мөндрийн улмаас 8 хүний амь үрэгдсэн байна. Канзаст мөндөр орж хүйтэрсний улмаас зургаан хүний амь үрэгдэж, автомашины олон осол гарчээ. Цагдаагийнхан шаардлагагүй бол жолоо барьж замын хөдөлгөөн оролцохгүй байхыг оршин суугчдад анхааруулсан байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын үед байдал сайжрахгүй, Небраска, Колорадо, Өмнөд Дакоту мужид ч мөндөр, нойтон цас орох ажээ.