Ким Чен Ун: Нөхцөл байдал хүндэрвэл Туркт цөмийн цохилт өгнө
Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун гэнэт сүржин мэдэгдэл хийж, дэлхий дахиныг гайхашрууллаа. Нөхцөл байдал хүндэрвэл Туркт цөмийн цохилт өгнө гэсэн түүний мэдэгдлийг "Мизан" агентлаг дамжуулав.
"Анкара хэрэв Москвагийн эсрэг арга хэмжээ авч хөдлөх буюу Сири дэх "Исламын улс" террорист байгууллагад дэмжлэг үзүүлбэл Пхеньян шууд Туркийг устгана. Туркт цөмийн цохилт өгөх тушаалыг би өгнө" гэж Умардын тэргүүн мэдэгдсэн хэмээн Ливаны "Daily News" дамжууллаа.
Түүнчлэн Ким Чен Ун "Хэрэв туркууд улс Сирийн дайнд оролцож, Америктай хамтран ажилласаар байвал Туркийг газрын хөрснөөс арчина" гэжээ.
III Кимийн энэ мэдэгдлээс үзэхэд хэрэв Дэлхийн III дайн дэгдвэл Умард Солонгос шууд Оросын талд дайтах бололтой.
www.mnews.mn