Герман Ирак, Сирид тагнуулын онгоцоо илгээнэ

2015 оны 11 сарын 28

Германы канцлер Ангела Меркел Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай энэ долоо хоногт уулзах явцдаа Герман улс Исламын улс бүлэглэлийн эсрэг хүч чармайлтаа нэмэгдүүлэхээ амласан. Энэ хүрээнд Герман улс Ирак болон Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаанд нисэх онгоцуудаа илгээхээр төлөвлөж байна.

Германы “Торнадо” загварын тагнуулын нисэх онгоц АНУ тэргүүтэй эвслийн онгоцуудтай хамтран Исламын улс бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөх цэргийн ажиллагаанд оролцохгүй. Гэхдээ Сири, Иракийн нутаг дэвсгэрийг тандах нислэг үйлдэх, Францын онгоцуудыг агаарт түлшээр цэнэглэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна. Үүнээс гадна Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож байгаа Францын нисэх онгоц тээгч Шарль де Голль хөлөг онгоцыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээр Германы байлдааны хөлөг онгоц тун удахгүй Газрын дундад тэнгист очихоор болжээ. Энэ төлөвлөгөөг өчигдөр Германы засгийн газар хэлэлцэж баталсан, улмаар ирэх долоо хоногт тус улсын парламентад дэмжлэг авбал хэрэгжиж эхлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26671
0 эможи
keyboard_arrow_up