Путин: Онгоц унагасан явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

2015 оны 11 сарын 25

Мягмар гарагт Туркын анхааруулгыг үл хэрэгсэн агаарын хилийг нь зөрчсөний улмаас Оросын СУ24 байлдааны онгоцыг тус улсын сөнөөгч онгоц сүйрүүлсэн гэж Туркын талаас мэдээлж байгаа боловч ОХУ-ын зүгээс Туркын хилийг нэвтрээгүй гэсэн мэдээлэл хийсэн юм.

 

Тус өдөр ерөнхийлөгч Путин онгоцны ослыг халдлага байсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Онгоц Сирийн нутаг дэвсгэрт нэг км-н зайд байсан гэдгийг өгүүлээд, уг хэргийн дараачаас урган гарах үр дагавар ноцтой байж болзошгүй талаар Путин анхааруулжээ. Мөн хэлэхдээ ”Өнөөдрийн үйлдэгдсэн  гэмт хэргийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын сөнөөгч онгоцыг сүйрүүлсэн явдал нь террористуудын хамсаатнууд бидний ар нуруу руу хутга зоосонтой адил” гэсэн байна.

Мягмар гарагийн үдээс хойш НАТО элчин сайдуудын уулзалтыг зарласан юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт хийх Турк дэх айлчлалыг цуцалжээ.

 

Дээрх онгоцны асуудлаар Туркын талаас удаа дараалан Оросын талд тус улсын агаарын зайд тун ойрхон дөхөж очсон гэдгийг сануулж байсан гэж мэдэгдсэн боловч ОХУ-ын зүгээс онгоц нь Сирийн хилийг давж, Туркын агаарын хилийн нэвтрээгүй гэж байгаа юм.

Тус онгоц унагасан хэрэг нь 1950-аад оноос хойш НАТО-ийн гишүүн орон ОХУ болон хуучин ЗХУ-ын агаарын хүчинд халдсан анхны явдал болж байгаа аж.

Кремлиэс  уг ослын тухай “маш ноцтой хэрэг” гэж тодорхойлж байгаа боловч ослын тухай дүгнэлт хийхэд эрт байгааг онцолжээ.

Турк улсын хувийн телевиз болох Хабертуркээс үзүүлсэн дүрс бичлэгт онгоц ойд унаж, хар утаа суунаглаж байгааг харуулсан байна.

ОХУ-ын онгоц Туркчуудын сайн мэдэх  “Туркмен уул”-нд осолджээ.

Туркын Анадолу мэдээллийн агентлагаас үзүүлсэн дүрс бичлэгт онгоц осолдохоос өмнө онгоцны хоёр нисгэгч шүхрээр бууж амжсан байна.

Гэвч Сирийн сөрөг хүчнийхний Ройтерс агентлагт илгээсэн дүрс бичлэгт  хоёр шүхэрчний нэг нь газардахдаа хүнд гэмтсэн бөгөөд тухайн нисгэгч нас барсан гэж сөрөг хүчнээс албан ёсоор мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Сирийн нутаг дэвсгэр нислэг үйлдэж явсан СУ24 онгоцыг Туркын талаас сөнөөсөн гэсэн байна.

Туркын талаас Оросын онгоцнуудад таван минутын дотор 10 удаа хилийн ойролцоо дөхөж ирсэн гэдгийг анхааруулсан боловч тэд тус улсын агаарын хилийг зөрчсөн гэсэн байна.

Оросын онгоцууд Туркын агаарын хилийг нэвтэрсэн тухай нотлох баримт байгаа бөгөөд Оросууд ч үүнийг мэдэж байгаа гэсэн байна.

Туркын албаны хүний мэдээлснээр ОХУ-н онгоцыг унагасан нь тус улсын эсрэг ямар нэгэн үйлдэл биш бөгөөд Турк улсын хилийн аюулгүй байдлыг хамгаалсан үйлдэл юм гэжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26575
0 эможи
keyboard_arrow_up