В.Путин Иранд айлчилж байна

2015 оны 11 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Иранд хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрээр өчигдөр Ираны шийт шашны дээд удирдагч Али Хаменеи-тэй уулзжээ.

 

Тэдний уулзалт 90 гаруй минут үргэлжилсэн бөгөөд хоёр тал Сирийн асуудлыг голлон хэлэлцсэн байна. Ираны дээд удирдагч Ойрхи Дорнодын бүс нутагт АНУ-ын явуулж байгаа бодлого Иран, Оросын аюулгүй байдалд заналхийлж байна гээд, хоёр улс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх шаардлагатайг онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирид үргэлжилж байгаа иргэний дайныг эцэс болгохын тулд тус улсын Ерөнхийлөгч Башар Ассадыг албан тушаалд нь хэвээр үлдээх ёстой гэсэн байр сууриа бататгаж, Башар Ассадыг төрийн эрхэнд үлдээх эсэхийг Сирийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой гэжээ. Уулзалтын дараа хоёр удирдагч Тегеранд зохиогдож буй Байгалийн хий экспортлогч орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Мөн ОХУ-ын төрийн тэргүүн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухантай хоёр дахь удаагаа уулзжээ. Тэрээр одоогоос найман жилийн тэртээ буюу 2007 онд анх Иранд айлчилж байв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26567
0 эможи
keyboard_arrow_up