АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Воньжуд осолджээ

2015 оны 12 сарын 02

 

АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Өмнөд Солонгос дахь сургуулилалтын үеэр осолдож, хоёр нисгэгч амь үрэгджээ.

 

АНУ-ын армийн “AH-64 Apache” нисдэг тэрэг Канвонь аймгийн Воньжу хотын автозам дээр осолдсон байна. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдээлснээр нисдэг тэрэг өндөр хүчдэлийн цахилгааны шон мөргөх дөхсөн аж. Ослын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлд өгөхийг зөвшөөрөөгүй тул нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

 

Өмнөд Солонгост АНУ-ын 28500 орчим цэрэг байрлан үүрэг гүйцэтгэдэг юм. Хойд болон Өмнөд Солонгос нь 1950-1953 оны дайнаас хойш эвлэрлийн гэрээ байгуулаагүй тул дайсагнасан хэвээр үлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26562
0 эможи
keyboard_arrow_up