Д.Медведев: “Лалын улс” хүчирхэгжсэнд АНУ буруутай

2015 оны 11 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Асадыг дэмжихэд Москва өмнө нь анхаарлаа хандуулж байсан бол, Египетийн Синайн хойгт болсон Оросын зорчигч тээврийн “A321” нисэх онгоцны ослоос үүдэн хандлагаа өөрчлөх биз” гэжээ.

 

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Сирийн асуудалд Оросын гүйцэтгэх үүрэгт өгсөн Барак Обамагийн үнэлгээнд тайлбар өгчээ. Тэрээр “Терроризмтой тэмцэхийн оронд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг дэмжсэн АНУ-ын хариуцлагагүй бодлого “Лалын улс”-ын хүчирхэгжсэнд тодорхой хэмжээгээр буруутай. Терроризмтой тэмцэх хамтын хүчин чармайлтад төвлөрөхийн оронд Сирийн хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Башар Асадтай тэмцэхийг АНУ болон холбоотнууд нь шийдсэн” гэжээ.

Мөн тэрээр “Аль-Каида” босогчдын бүлэглэл хүчээ авахад АНУ хувь нэмэр оруулж, тэр нь тус улсад 2001 оны 9 дүгээр сарын 11-нд террорист халдлага болоход хүргэсэн. Холбоотнуудыг “тэд, бид” гэж хуваах биш, хамтарсан хичээл зүтгэлээр терроризмтой тэмцэх хэрэгтэй гэдгийг энэ хэрэг явдлууд харуулж байна гэж нэмж хэлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26528
0 эможи
keyboard_arrow_up