Хойд Солонгос ирэх долоо хоногт Өмнөд Солонгостой хэлэлцээр хийнэ
2015 оны 11 сарын 20
Хойд Солонгосын талаас Өмнөдтэй яриа хэлэлцээрийн санал тавьсан тухай төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээллээ. Хэлэлцээр энэ сарын 26-д цэрэггүй бүсийн эвлэрлийн тосгонд товлогдсон аж. Хэрэв уг хэлэлцээр хийгдэх аваас өнгөрсөн наймдугаар сараас хойших засгийн газрын түвшний анхны уулзалт болох юм. Өнгөрөгч наймдугаар сард хоёр улсын хил дээр байдал хурцдаж, харилцан гал нээсэн учир байдлыг намжаахын тулд хэлэлцээр хийсэн юм. Тус хэлэлцээрээр Солонгосын дайны үед салсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26503
0 эможи