Өнөөдөр “Дэлхийн ОО”-ийн өдөр тохиож байна

2015 оны 11 сарын 19

Өнөөдөр “Дэлхийн ОО”-ийн өдөр тохиож байна. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй “Бие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм.  “Дэлхийн ОО”-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Харин манай улсын хувьд гурав дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг Дэлхийн улс орнууд янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаа бөгөөд тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад хандив цуглуулдаг бол зарим улс орнуудад шилдэг жорлон шалгаруулах уралдаан зохион байгуулах, ая тухтай, цэвэрхэн, шаардлага хангасан бие засах газартай байхын ач тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилгоор төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. 

 Манай улсад ариун цэврийн байгууламжийн асуудал тэр дундаа ЕБС, цэцэрлэгүүдийн “00”-ийн асуудал анхаарал татсан тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Улаанбаатар хотын хувьд харьцангуй гайгүй төвийн сургуулиуд төвлөрсөн шугамд холбогдсон ч нэг хүүхдэд ноогдох суултуур, шээлтүүр, угаалтуурын хүрэлцээ хангамж стандартын шаардлагыг хангадаггүй. Хөдөө орон нутаг, аймгийн төв, сумын сургуулиудын ихэнх нь гадаа бие засах газартай, стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл таатай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг байна.  
  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26488
0 эможи
keyboard_arrow_up