“Исламын улс” бүлэглэлийн босогчид хятадын иргэнийг цаазалжээ.

2015 оны 11 сарын 19

Ирак, Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Исламын улс" алан хядах бүлэглэлийн босогчдын барьцаанд байсан Хятадын болон Норвегийн иргэнийг цаазалсан тухайгаа мэдэгдлээ. Норвегийн иргэн Оле Йохан Гримсгорд Офстад болон БНХАУ-ын иргэн Фань Жинь Хуэй нарыг хэт даврагчид барьцаалан, тэднийг суллахын тулд мөнгө нэхэж байсан юм. Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас "Хятадын иргэн Фан Жинь Хуэйг исламын босогчид барьцаалж, аминд нь хүрсэн нь үнэн. Бид хохирогчийн ар гэрийнхэн болон хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.

Хятадын иргэн босогчдын барьцаанд байгаа талаар мэдээлэл гарсны дараа тус улсын Засгийн газраас иргэнээ аврахын тулд чадах бүхнээ хийсэн гэж яамны төлөөлөгч хэллээ. Түүнчлэн гэм зэмгүй хүний амийг зэрлэгээр бүрэлгэсэн этгээдүүдийг шийтгэх болно гэдгийг мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26483
0 эможи
keyboard_arrow_up