ОХУ-д суугаа МУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргав
Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал өнгөрсөн бямба гарагт Лалын улс бүлэглэлийн амиа золиослогчид Францын нийслэл Парис хотноо алан хядах ажиллагаа явуулж, олон зуун хүний амь эрүүл мэндийг хохироосон аймшигт хэрэг гарсан. Тэгвэл тус Лалын улс бүлэглэл удахгүй Москва, Вашингтон, Нью-Йорк хотод халдлага үйлдэнэ хэмээн мэдэгдлээ. Тиймээс Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, энэ зэвсэгт мөргөлдөөний золиос болохоос сэргийлж ойрын хугацаанд олон хүн цугласан газраар явахгүй байхыг анхааруулсан байна. Алан хядагчид хүн ам ихээр төвлөрсөн спорт, урлагийн тоглолт зэргийг сонгож байгаа учраас анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг иргэддээ сануулжээ.