“Лалын улс” Европын бусад оронд ч халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэв

2015 оны 11 сарын 17

Францын Ерөнхий сайд Мануэль Вальс өчигдөр мэдэгдэл хийж, “Лалын улс” бүлэглэлийн алан хядагчид дахин Парист халдлага үйлдээд зогсохгүй Европын бусад оронд ч халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдсэнийг “Вести” уламжилжээ. Тиймээс тэрээр сэрэмжтэй байхыг Франц, Европ төдийгүй дэлхий нийтэд анхааруулсан байна.

Мануэль Вальс өчигдөр өглөө “RTL” радиод ярилцлага өгөх үеэрээ “Бид дараагийн халдлагад бэлтгэлтэй байх ёстой. Алан хядагчид энэ өдрүүдэд, энэ долоо хоногт ч Парист дахин халдлага үйлдэж болзошгүй. Өнөөдөр Франц “Лалын улс” бүлэглэлийнхний улмаас дайны байдалтай байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26442
0 эможи
keyboard_arrow_up