Францын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлэв

2015 оны 11 сарын 16

Гадаад хэргийн яам­наас шуурхай мэдээлэл өг­лөө. Уг мэдээлэлд “Бүгд Найрамдах Франц улсын нийс­лэл Парис хотод энэ сарын 13-ны орой болсон цуврал террорист халдлагын улмаас 150 орчим хүн амь насаа алдаад байна. Уг халдлагатай хол­бог­дуулан тус улсын Ерөн­хийлөгч Засгийн газрын шуур­хай хуралдааныг энэ сарын 14-ний 00:00 цагт зарлан хурал­­дуулсан бөгөөд хурал­даанаас БНФУ-д “онц байдал” зарлаж, хилээ хаах шийдвэрийг гаргалаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНФУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас тус улсад суугаа иргэддээ хандсан сэрэмжлүүлгийг цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан гаргасан бөгөөд одоогийн байдлаар уг террорист халдлагад монгол иргэн өртөөгүй байна” гэжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Б.Тулга, З.Батбаяр нар өчигдөр Францын Элчин сайдын яам дээр очиж эмгэнэл илэрхийлэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. МАХН-ын дар­га Н.Энхбаярыг Францын Эл­чин сайдын Тэр­гүүн зөвлөх Рафаэл Дрозэвски хүлээн авсан юм. Тэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр болон нарийн бичгийн дар­га нар ирж бидэнд эмгэнэл илэрхийллээ. Та бүхэн бидэнд сэтгэл са­нааны дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Манай Элчин сайд эх орондоо ажиллаж байгаа. Та бүхний сэтгэлийн дэмжлэг, эмгэнэлийг өөрийн биеэр уламжилна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26419
0 эможи
keyboard_arrow_up