2015 оны “Их 20”-ийн уулзалт Туркийн Анталия хотноо болно
2015 оны 11 сарын 13
АНУ-ын Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жак Лью “Энэ ням гарагт Туркийн Анталия хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар улс орны удирдагчид БНХАУ-ын эдийн засаг, валютын системийн талаар ярилцах сонирхолтой байна” гэв. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал болон БНХАУ-ын эдийн засаг зэрэг нь хэлэлцэх асуудлуудын тэргүүнд багтана” хэмээжээ. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлт жигд бус, санхүүгийн хямралын уршгаар олон орон өрийн дарамт, ажилгүй иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. “Их 20”-ийн бүлгийг 2013 онд ОХУ, 2014 онд Австрали, 2015 онд Турк улс тэргүүлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26394
0 эможи