Араб, Өмнөд Америк харилцаагаа бэхжүүлнэ

2015 оны 11 сарын 11

Газар зүйн байршлын хувьд хол боловч эдийн засгийн ойр харилцаатай Араб болон Өмнөд Америкийн орнуудын чуулга уулзалт өчигдөр /XI.10/ Саудын Арабт эхэллээ. Дөрөв дэх удаагийн чуулга уулзалтад Арабын 22, Өмнөд Америкийн 12 орон оролцож байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар харилцаагаа улам бэхжүүлж, худалдаа наймаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьжээ.  Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Араб болон Өмнөд Америкийн орнуудын хооронд худалдаа наймаа зургаан тэрбум ам.доллараас 33 тэрбумд хүрч нэмэгдсэн аж.

 

Арабын орнуудыг төлөөлж Саудын хаан Салман чуулга уулзалтыг нээн үг хэлсэн байна. Чуулга уулзалтад Латин Америкийн 12 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Харин Саудын хэвлэлд Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /OPEC/ гишүүн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро, Эквадорын төрийн тэргүүн Рафаэль Корреа нар хүрэлцэн ирснийг дурджээ. Түүнчлэн Арабын талаас Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир, Иракийн Фуад Масум, Палестины Махмуд Аббас, Йорданы хаан Абдулла нар чуулга уулзалтад оролцож байгааг мэдээлсэн байна.

 

Араб болон Өмнөд Америкийн орнуудын чуулга уулзалт анх 2005 онд Бразилийн санаачилгаар зохион байгуулагдсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26368
0 эможи
keyboard_arrow_up