Иран улсын анхны эмэгтэй Элчин сайд
2015 оны 11 сарын 10
Ираны Гадаад хэргийн яам Малайз улсад өөрийн төлөөлөгчийг томилов. Энэ нь 1979 Исламын хувьсгалаас хойш анх удаа эмэгтэй элчин сайд Марзие Абхамыг томилсон үйл явлдал байв. Энэ тухай гадаад хэргийн сайд өнгөрсөн ням гаригт мэдээлэхдээ “Афхамыг Элчин сайдаар томилоход олон хүчин зүйл нөлөөлсөн. Гэхдээ түүнийг томилох асуудал аль эрт дөрөвдүгээр сард шийдэгдчихсэн асуудал байсан юм”. 2013 оны оны сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч Хассан Руханы яам,тамгын газар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, улс төр дахь хүйсийн ялгааг арилгах амлалт өгч байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26301
0 эможи