Грек эхний ээлжийн дүрвэгч цагаачдаа Люксембургт илгээлээ

2015 оны 11 сарын 06

Европын холбоо өнгөрсөн есдүгээр сард баталсан дүрвэгч цагаачдыг гишүүн орнууддаа хуваарилан байршуулах төлөвлөгөөний хүрээнд Грек улс эхний ээлжийн дүрвэгч цагаачдаа Люксембург руу илгээлээ. Өчигдөр энэ ээлжинд багтсан 30 орчим тооны цагаач дүрвэгч Люксембургт очсон байна.

СОНИ: Ойрхи Дорнод, Африкийн хямралд нэрвэгдсэн бүс нутгаас Европыг зорих дүрвэгч цагаачдын дамжин өнгөрөх гол цэг нь Грек, Итали юм. Эдгээр орны үүрч байгаа ачааг хөнгөлөхийн тулд Европын холбоо дүрвэгч цагаачдыг гишүүн улс орнуудынхаа нутаг дэвсгэрт тэнцвэртэй хэмжээгээр хуваарилан байршуулах төлөвлөгөөг гаргасан байна. Төлөвлөгөөний хүрээнд Итали, Грек дэх нийт 160 орчим мянган дүрвэгч цагаачийг Европын холбооны бусад оронд шилжүүлэн байршуулахыг зорьж байгаа юм.

Гэвч өнгөрсөн сард хэрэгжиж эхэлсэн энэ төлөвлөгөөний биелэлт тун хангалтгүй байгааг, Итали улс ердөө 86 дүрвэгч цагаачийг Европын холбооны бусад гишүүн оронд илгээсэн жишээнээс харж болохоор байна. Энэ нь нэг талаар Европын холбооны зарим гишүүн орон, тэдгээрийн дунд Чех, Унгар зэрэг улс төлөвлөгөөг эсэргүүцэж байгаатай холбоотой юм байна. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас энэ тухай ярихдаа Европын холбооны гишүүн орнууд дүрвэгч цагаачдын хямрал нүүрлээд байгаа энэ цагт хил хязгаартаа хана хэрэм босгох бус, харин хамтран үүрэг хариуцлага хүлээж, дүрвэгч цагаачдыг нутаг дэвсгэртээ хүлээн авах ажлыг түргэтгэх хэрэгтэйг онцолсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26228
0 эможи
keyboard_arrow_up