Түүхэнд байгаагүй хүйсийн тэгш оролцоотой засгийн газрыг Канад байгууллаа

2015 оны 11 сарын 05

Канадын шинэ ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр буюу Лхагва гарагт тангараг өргөсөн юм.

Энэ арга хэмжээний үеэр Трудо өөрийн танхимын 30 сайд нарын нэрийг зарласны 15 нь эмэгтэй байлаа.

Дэлхийн түүхэнд ийм хүйсийн тэгш харьцаатай засгийн газар байгаагүй юм. Түүнээс гадна Трудо нутгийн уугуул иргэн (инуит угсаатан), өмнө нь террорист хэмээн буруутгагдаж хилсээр шоронд орж байсан хүн, саажилттай суугаа хүн, Энэтхэг, Афган гаралтай хүмүүс гээд сонирхолтой Канадчуудаар сайд нарын танхимаа бүрдүүлжээ.

Жастин Трудогийн Либерал нам өнгөрсөн сард болсон Канадын холбооны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж засгийн газраа дангаар байгуулах эрхтэй болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26221
0 эможи
keyboard_arrow_up