НАСА Ангараг гариг руу нисэх хүмүүсийг бүртгэнэ

2015 оны 11 сарын 05

Ангараг гариг руу нисэх сонирхолтой хүмүүсийг НАСА /АНУ-ын сансар судлалын агентлаг/ албан ёсоор бүртгэж эхлэхээр боллоо.

 

Бүртгэл энэ оны арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн ирэх 2016 оны хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх юм байна.

Харин Ангараг гариг руу нисэх хүмүүсийн нэрсийг 2017 оны зургадугаар сард олон нийтэд зарлах юм.

НАСА-гаас нэр дэвшигчдэд АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагын инженер, биологи, физик болон математикийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Түүнчлэн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх ёстой аж.

Сонгон шалгаруулалтын эхний шатыг давсан хүмүүс сэтгэл зүй болон биеийн хүчний тест бөглөх юм. Харин Ангараг гариг руу нислэг хэзээ нь хийх нь одоогоор тодорхойгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26205
0 эможи
keyboard_arrow_up