Дэлхийд 10 минут тутамд иргэний харьяалалгүй нэг хүүхэд мэндэлж байна

2015 оны 11 сарын 05

Дэлхий дээр 10 минут тутамд аль ч улсын иргэний харьяалалгүй нэг хүүхэд төрж байгаа тухай НҮБ мэдээлжээ. Энэ нь жилд 70 мянга орчим харьяалалгүй хүүхэд төрдөг гэсэн үг юм байна. Сирид олон жил сунжирч байгаа дайны уршгаар энэ асуудал улам гүнзгийрч байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд Комиссарын газрын тайлан илтгэлд тэмдэглэлээ.

Сириэс дайжих дүрвэгсдийн тоо өсөхийн хэрээр эх орныхоо хилийн гадна төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Үүний улмаас хүүхдүүд эмнэлгийн наад захын үйлчилгээгүй нөхцөлд өсч торниж, хожмоо боловсрол эзэмшиж, ажил эрхэлж чадахгүйд хүрч байгааг НҮБ мөн цохон тэмдэглэжээ.НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар үүнээс гадна, энэ оны 10 дугаар сард Европт, өнгөрсөн бүтэн нэг жилийнхтэй тэнцэх тооны дүрвэгч очоод байгааг онцолж байна.

10 дугаар сард Европт очсон дүрвэгч цагаачдын тоо 218 мянга гаруйд хүрснийг тус Газрын төлөөлөгч Адриан Эдвардс хэлээд, энэ нь өмнөх аль ч сарынхтай харьцуулахааргүй өндөр үзүүлэлт гэдгийг дурджээ. Есдүгээр сард Газрын дундад тэнгисээр дамжиж Европ руу 173 мянга гаруй цагаач дүрвэгч гарсан тоо байдаг. 

Дүрвэгсдийн олонх нь Турк улсаар дамжин Грек рүү гарахыг эрмэлзэх болсон. Үүнээс өмнө нь дүрвэгчид Ливиэс Итали руу хүрч, дараа нь Европын бусад улс руу гарах замыг илүүтэй сонгодог байсан юм. Нийт дүрвэгсдийн 53 хувийг, эх нутагт нь олон жил сунжирсан зэвсэгт хямрал үргэлжилж байгаа сиричүүд эзэлж байна. Тоон үзүүлэлтээрээ удаах бүлгийг нь нийт дүрвэгчийн 18 хувийг эзэлж байгаа афганчууд бүрдүүлж байгааг “Ройтерс” агентлаг уламжилсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26198
0 эможи
keyboard_arrow_up