ОХУ, АНУ Сирид хамтарсан туршилт хийлээ

2015 оны 11 сарын 05

Өчигдөр Москвагийн цагаар 11 цагт Америк, Оросын цэргийн хүчин хамтран Сирийн агаарын зайд цэргийн сургуулилт хийсэн хэмээн Оросын батлан хамгаалахын сайд мэдэгдлээ. Тус хоёр улс Сири дэх террорист бүлэглэлүүдийн эсрэг агаарын цохилт өгөхдөө харилцан аюулгүй байдлаа хангахын тулд энэ туршилтыг зохион байгуулсан байна.

Америк, Оросын байлдааны онгоцууд хоорондоо 5.5 км зайтай зөрөх хэд хэдэн нислэг үйлдэж, хоорондоо холбогдож, мэдээлэл солилцох байлдааны үеийн туршилт хийсэн байна. Энэхүү бэлтгэлийг Оросын талаас “цэргийн сургуулилт”, харин Америкийн талаас “туршилт” байсан гэх зөрүүтэй мэдээллийг өгч байгаа юм. Ямартай ч хоёр улсын Сири дэх цэргийн ажиллагаа улам эрчимжиж байгааг харгалзан ийм арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байсан гэдэг дээр хоёр тал санал нэгдэж байна.

Хэдхэн өдрийн өмнө АНУ Сирид 50 хүртэлх тооны цэргээ  илгээхээр шийдвэрлэсэн бол Орос улс есдүгээр сарын 30-аас эхлүүлсэн агаарын цохилтоо одоо улам эрчимжүүлж байгаа юм.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26194
0 эможи
keyboard_arrow_up