Дэлхий 15 хоног харанхуй байхыг НАСА-гаас анхаарууллаа

2015 оны 11 сарын 03

         Америкийн сансар судлалын НАСА агентлаг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 29-нийг хүртэл манай дэлхий 15 хоногийн турш нар үзэхгүй харанхуй байна хэмээн мэдэгдлээ.

NASA-гийн сансар судлаачдийн үзэж байгаагаар арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагийн 03:00 цагаас эхлэн 30-ны даваа гарагийн 16:45 цаг хүртэл дэлхий бүхэлдээ харанхуйлах одон орны сонин үйл явдал болох аж. Энэ нь Сугар, Бархасбадь гарагийн байрлалтай холбоотой юм байна.  Сугар гариг Бархасбадь гарагийн баруун өмнө талд байрлахдаа 10 дахин илүү тод гэрэлтэх гэнэ. Гэвч энэ гэрэл Бархасбадь гараг дээрх хийг өдөөх бөгөөд сансарт их хэмжээний ус төрөгч ялгаруулах юм байна. Энэ устөрөгч өглөөний 02:50 цагаас эхлэн наранд нөлөөлж гадаргуу дээр нь хүчтэй дэлбэрэлт үүсгэх аж. Нар  энэ их тэсрэлтийг намжаах оролдлого хийж өөрийнхөө халууныг нэмснээр гэрэл нь цэнхэр болох юм байна. Ийнхүү нар хэвийн дулаан, хэвийн гэрэлтэй болтол  14 хоног үргэлжилж энэ хугацаанд нарны гэрэл бүдгэрч манай дэлхий харанхуйлна юм байна.  Гэхдээ энэ дэлхийд нэг их сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд харин эрчим хүчнийхэнд их ачаалал өгч магадгүйг анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26164
0 эможи
keyboard_arrow_up