Европыг зорих дүрвэгсдийн урсгал рекорд тогтоолоо

2015 оны 11 сарын 03

      Өнгөрсөн 10 дугаар сард Газар дундын тэнгисээр 218.394 дүрвэгч дамжин өнгөрчээ. Нэг сарын хугацаанд газар дундын тэнгисээр дүрвэсэн нь өнгөрсөн жил Европ руу дүрвэсэн нийт дүрвэгчидтэй тэнцэж байна хэмээн албаны хүн хэллээ. 

      10 дугаар сард Европыг зорин далайгаар аялсан 218394 дүрвэгчийн 8000 нь Грект газардсан байна. Ийнхүү өнгөрсөн сард Европ руу олон дүрвэгч нэвтэрсний дараа энэ онд Европд дүрвэж очсон хүмүүсийн тоо 744 мянгад хүрлээ. Далай тэнгисийн хүнд хэцүү нөхцөл, өвлийн цаг агаар, Европын орнуудын хилээ хаана гэсэн сүрдүүлэг зэргийг үл харгалзан дүрвэгсэд Европ руу хошуурсаар байна. Гэсэн ч аз туршсан аялал хийх замдаа осолдож, амь насаа алдсан хүмүүс цөөнгүй байгаа юм.

     Тодруулбал, энэ онд газар дундын тэнгисээр дамжин Европ руу дүрвэж явахдаа 3440 хүн амь насаа алдсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнхи нь Италийг зорьж урт, аюултай аялал хийж байхдаа амь эрсэджээ.

Улс төрд улайрсан, дуртай хүмүүсийн сонгуулийн шоуны ажил аль хэдийнэ эхэлчихжээ. Хамгийн инээдтэй нь нэр дэвших хүсэлтэй, сонгуулийн ажлаа эхэлчихсэн ч аль намаас дэвшихээ хүртэл сонгож амжаагүй байгаа аж. Тодруулбал намаа сонгоогүй яваа тэдний нэг нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан юм. Түүнийг олон нийт Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “Дорнын говь”-ийн захирал гэдгээр нь андахгүй.

 

Тэрбээр Цагдаагийн академийг төгссөн дариудаа аймгийнхаа цагдаагийн хэлтэст, ахлах мөрдөн байцаагчаар түр ажиллаад 1993 оноос бизнесийн салбарт орсон байна. Ингээд өмч хувьчлалын үед аймгийн мах боловсруулах үйлдвэрийг хувьчилж аваад, удалгүй “Дорнын говь” компанийг байгуулсан бөгөөд өдгөө Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компани аж. Мөн тэрбээр Налайх дүүрэгт мах боловсруулах үйлдвэртэй болж, улмаар Орос руу мах гаргаснаар нэлээд бэлжсэн нэгэн юм байна.

 

Түүний дараагийн бизнес нь “Болд төмөр Ерөө гол” ХХК. Хятадуудтай хамтарч байгуулж Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог энэ ордын нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг. Ордынхоо хүдрийг ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг гэж байгаа. Тэрбээр Хятадын хил рүү төмрийн хүдрээ гаргахын тулд 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьж түүндээ зориулж 2000 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай ажээ.

 

Гэвч тэрбээр 2013 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацийн хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаж, саатуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоох байгууллагад сонгогдохоор горилж буй эрхэм их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан нэгэн юм байна.

 

Мөнгө байхад нэр дэвшиж болно гэдэг үзэлтэй тэрбээр сонгуулийн ажлаа эртнээс хийхийн тулд аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм. Мөн 600 гариу ахмадуудад 20 мянган төгрөг өгсөн байна. Ингээд зогсохгүй сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан байна. Ядарсан иргэд түүний Iphone6 утсанд хууртан олноороо бүртгүүлсээр байгаа юм байна.

 

 

Н.Ганчимэг

Эх сурвалж: Dorgio.mn

- See more at: http://www.unen.mn/content/55992.shtml?alias=politics#sthash.ZpKprawJ.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26160
0 эможи
keyboard_arrow_up