АНУ Сирид цэрэг илгээнэ

2015 оны 11 сарын 02

Венийн хэлэлцээ ид дундаа үргэлжилж байх үеэр АНУ Сирид тусгай хүчний 50 цэргийн албан хаагч илгээх төлөвлөгөөгөө зарлажээ. Тэдгээр цэргүүдийг курдуудын хяналтанд байдаг Сирийн хойд талын бүс нутагт байрлуулна гэдгээ Пентагоны албан ёсны төлөөлөгч өчигдөр мэдээлсэн байна.

Америкийн цэргийнхэн тэнд очоод “Исламын улс” алан хядагч бүлгийн эсрэг дайтаж байгаа курдын анги салбаруудад зөвлөхөөр ажиллах юм байна. Мөн яваандаа Сирийн нутагт явуулах “Исламын улс” бүлгийн эсрэг тусгай ажиллагаанд тэдгээр цэргүүдийг ашиглаж болох юм гэдгийг Пентагоны тэргүүн Эштон Картер дурдсан байна.

Цагаан ордон Сирид ийнхүү хэдэн арван цэргийн албан хаагчаа илгээхэд бэлэн байгаа нь америкийн стратеги өөрчлөгдсөнийг илтгэж байна. Үүнээс өмнө нь ерөнхийлөгч Барак Обама америкийн цэргүүдийг Сирид илгээхгүй гэж мэдэгдэж байсан юм. Сири дэх “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд оролцох оролцоогоо АНУ агаарын цохилтууд болон аядуу үзэлт сөрөг хүчний гишүүдэд байлдааны сургалт бэлтгэл явуулахаар хязгаарлаж ирсэн. Гэвч сөрөг хүчний цэрэг дайчдыг бэлтгэж байсан ажил нь бүтэл муутай болсоноос зогсоосон юм.

Гэхдээ америкийн төлөөлөгчид Сири рүү дахиад тусгай хүчний нэмэлт анги салбар илгээх боломжийг үгүйсгэхгүй байна. Үүний зэрэгцээ Конгрессийн зөвшөөрлийг авалгүйгээр Цагаан ордон ийм шийдвэрийг гаргасны төлөө америкийн зарим хууль тогтоогч Обамагийн засаг захиргааг эрс шүүмжилж байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26112
0 эможи
keyboard_arrow_up