Хойд Солонгос цөмийн полигондоо шинэ хонгил барьж эхэлсэн гэв
БНАСАУ-ын хойд нутагт оршдог Хамген-Пүкто мужийн Пангири полигонд шинээр хонгил барих ажлыг эхэлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.
Пангири полигонд тээврийн хэрэгсэл болон хүмүүсийн идэвхтэй хөдөлгөөн ажиглагдаж байна. Энэ нь тус бүс нутагт шинээр хонгил барих ажил явагдаж байгаа гэсэн үг. Түүнчлэн Хойд Солонгос удахгүй цөмийн туршилт хийхээр зэхэж байгаа хэмээн Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байгаа юм.
Сануулахад Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс гэдгээ 2005 онд зарласан бөгөөд 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийж байсан юм. Тодруулбал 2006, 2009 онд хийсэн цөмийн туршилтийг Пангири полигонд явуулж байжээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 1-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ли Кэцян болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе нар дээд хэмжээний уулзалт хийж гэж байгаа юм.
Сөүлд болох гурван улсын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Хойд Солонгосын цөмийн бодлогын эсрэг мэдэгдэл гаргах аж.
Энэхүү дээд хэмжээний өмнө Пангири полигоны үйл ажиллагаа идэвхжсэн гэж Yonhap мэдээллээ.