Канадад хөлөг онгоцны ослыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна

2015 оны 10 сарын 29

Өнгөрсөн ням гарагт Канадын баруун хэсэгт орших Британийн Колумб мужийн эргийн ойролцоо халим ажиглаж явсан 27 жуулчин суусан хөлөг онгоц осолдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өчигдөр ослын шалтгааныг тогтоох зорилгоор амьд үлдсэн хөлгийн багийн гишүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна.

Ослын дараа зорчигчдыг аврах ажилд тусалж байсан эрэгтэй болон амьд үлдсэн хөлгийн багийн гишүүдийн өгсөн мэдүүлгээр тухайн өдөр цаг агаар муу, хүчтэй салхитай байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа мөрдөн шалгах багийнхан хөлөг онгоц нэг тал руугаа хэт хазайсны улмаас хөмөрсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Одоогоор олдсон баримт дээр үндэслэн үзвэл халим харах гэсэн зорчигчид тавцангийн зүүн талд олноор гарснаар хөлгийн тэнцвэр алдагджээ. Улмаар энэ үеэр хөлгийн баруун талаас хүчтэй давлагаа ирж цохисноос хөлөг хөмрөхөд хүрсэн байж болзошгүй хэмээн тэд тайлбарлаж байгаа юм.

Гэхдээ тухайн өдөр цаг агаар ямар төлөвтэй байсан, хөлгийн баг аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэр оновчтой сахин биелүүлсэн талаар үргэлжлүүлэн шалгаж байна. Ослын улмаас Их Британий 5 иргэн амиа алдсан, Австралийн нэг иргэн одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа юм. Амиа алдсан хүмүүс аврах хантаазгүй явсныг албаныхан онцолж байна. Халим ажиглах тус хөлөг онгоцонд аврах хантааз хүрэлцээтэй байсан ч зорчигчиддоо заавал өмсөхийг шаардаагүйгээс олон хүн золгүйгээр амиа алджээ. Хэрэв нутгийн оршин суугчид аврах ажиллагаанд идэвхтэй оролцоогүй бол илүү олон хүн амь үрэгдэж болох байсныг эрх баригчид онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26061
0 эможи
keyboard_arrow_up