Бразил улс руу визгүй зорчиж эхэллээ

2015 оны 10 сарын 26

   Энэ оны есдүгээр сарын 21-ны өдөр манай улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд  энэ сарын 21-ээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.

Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25983
0 эможи
keyboard_arrow_up