Иран улс Монголчуудад 30 хоногийн виз олгодог болжээ
Иран улсын онгоцны буудлууд дээрээс жилд хэдэн ч удаа виз авч болдог бөгөөд энэ тэл дээр ямар нэгэн хязгаарлалт байдаггүй аж. Тэгвэл Иран улс өөрийн нутаг дэвсгэр дээрх олон улсын онгоцны буудлууд дээрээс 30 хоногийн хугацаатай визийг жуулчдад олгож эхлэсэн байна. Тус виз нь 15 хоног сунгагдах боломжтой бөгөөд өмнө нь жуулчид зөвхөн 14 хоногийн хугацаатай, дахин сунгагдах боломжгүй визийг тус улсын онгоцны буудал дээрээс авдаг байсан байна. Харин визний хөнгөвчилсөн шинэ журмаар Европ, Ойрх Дорнод, Өмнөд Америк, Ази-Номхон далайн нийт 58 улсын иргэд хамрагдах боломжтой бөгөөд үүний дотор Монгол улс багтсан байна. Дээрх хөнгөлөлт нь визний хөнгөвчилсөн журамд хамрагдаж байгаа улсуудаас ирж буй жуулчдад хамаарах бөгөөд албан паспорт эзэмшигч, бизнесийн болон хэвлэл мэдээллийн ажилчдад хамаарахгүй аж.